Thursday, October 27, 2016

өсвөр насны хүүхдийн онцлог


Мэдээлэл 2.
   Өсвөр насны хүүхдийн хөгжлийн онцлог, тэдгээрийн талаарх эрдэмтдийн үзэл баримтлал

       НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ-ын тодорхойлолтоор өсвөр нас гэдэг нь[1] хүүхэд ахуй нас ба орь залуу насны хооронд орших үе шат бөгөөд 10-19 насныхан юм. 
   Шилжилтийн гэж нэрлэхийн учир нь:
1.    Хүүхдийн физиологийн хөгжил, бэлгийн бойжилт эрчимтэй явагдан бэлгийн хоёрдогч шинж тэмдэгүүд илрэн охид эмэгтэй хүний, хөвгүүд эрэгтэй хүний намба төрхтэй болно. Бэлгийн сонирхол, хүсэл тэмүүлэл үүсэж  “Хүүхдийн” гэсэн бүхнээс тусгаар байхыг эрмэлзэнэ.
2.    Сэтгэл зүйн хувьд хүүхэд өөрийгөө “том хүн” боллоо хэмээн бодож “Насанд хүрсэн хүний” байр сууринаас аливаад хандахыг эрмэлзэнэ. Энэхүү мэдрэмжийн илрэл нь:
-          Насанд хүрэгчдийн гадаад онцлог шинж, төрхийг дуурайх
-          Нийгэмшихүйн хүрээнд дээрхи мэдрэмж нь насанд хүрэгч ба өсвөр насныхны хоорондын хамтын ажиллагааны явцад илрэх
-          Оюун ухааны хүрээнд дээрхи мэдрэмж нь мэдлэг чадвараа нэмэгдүүлэх гэсэн хүсэл тэмүүллээр илэрч гарч байдаг.
Өсвөр нас гэдэг бол тэр чигээрээ харилцаа байдаг. Үүнийг эцэг эхчүүд насанд хүрэгчид тэр бүр ойлгохгүй “жаахан хүүхэд юу ч мэдэхгүй” гэсэн хандлага байсаар байдаг. Өсвөр насныхны хүүхдэрхэг төрх байдлын цаана байгаа “Том хүн” болох, насанд хүрэх чиг тэмүүлэлд гарч байгаа өөрчлөлтийг нь багш, эцэг эхчүүд олж хараагүй захирч тушаан буруу харьцсанаас болж зөрчил үл ойлголцлын зөрчил үүсэж байдаг. 
Өсвөр насанд гардаг үндсэн өөрчлөлт нь:
1.    Бие бялдар биологийн өөрчлөлт
/Биеийн галбир, дүр төрх, бэлгийн хөгжлийн үйл ажиллагаа, бэлгийн хоёрдогч шинж тэмдэгүүд илрэн гарах/
2.    Сэтгэл зүйн өөрчлөлтүүд
/Өөрийн бие бялдар, оюун ухааны тухай бодох, үзэл санаагаа илэрхийлэх, дэлхий ертөнц, нийгмийн тухай бодол эрэгцүүлэл хийх гм/
Эдгээр сэтгэл зүйн өөрчлөлтийн илрэх зан үйл нь уриалан дуудах, азаа турших, архи тамхи мансууруулах бодис хэрэглэх, бэлгийн харьцаанд орох, нийгмийн үйл ажиллагаанд оролцох, өөрийн эрхээ хамгаалах, өөрийн болон бусдын өмнөөс үүрэг хариуцлага хүлээх, зохион байгуулалттай элдэв зүйлд уруу татагдах зэргээр илэрч байдаг. Өсвөр үеийнхний бие махбодь, танин мэдэхүй сэтгэл зүйн өөрчлөлтийг насны 3-н үе шатаар нь авч үзэх нь илүү үр дүнтэй.   
                                                                  Дараагийн хуудсанаас уншаарай.

No comments:

Post a Comment