Wednesday, November 16, 2016

Сургуулийн нийгмийн ажлын талаар


                                                                                                                                 Мэдээлэл 8
Боловсролын нийгмийн ажилтан гэж хэн бэ?
Боловсролын нийгмийн ажилтан буюу сургуулийн нийгмийн ажилтан нь хүүхэд та бүхний  сурах, хөгжих тэгш боломжийг хангах, оролцоог дэмжих, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр багш, сурагчид, анги хамт олон, гэр бүл, олон нийт, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилладаг мэргэжилтэнг хэлдэг.
Боловсролын нийгмийн ажил нь анх Америкт 1906-1907 оны хичээлийн жилээс гэрээр үйлчлэх багш нэртэйгээр эхэлсэн бөгөөд одоо дэлхийн олон оронд хүүхэд-сургууль-гэр бүлийг холбох гүүр болдог, хүүхдийн эрх ашгийг хамгаалдаг, хамгийн чухал мэргэжилтэнд тооцогдох болсон. Харин манай улсад 2000-2001 оны хичээлийн жилээс ЕБС-иудад  ажиллаж эхлэсэн.

Боловсролын нийгмийн ажилтны үндсэн зорилго нь:
Хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж сурах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг нь баталгаажуулахад чиглэсэн нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг  үзүүлэх .
      
       Тиймээс та бүхэн өөрт болон найздаа тулгамдсан асуудалдаа зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл бидэнд хандаарай. Бид чин сэтгэлээсээ зөвлөгөө, мэдээлэл өгөхөд бэлэн байна. 

Нийгмийн ажилтан гэж хэн бэ?


Энэ өдрийн мэнд. Та бүхэндээ дотны туслагч нийгмийн ажлын мэргэжлийн талаар мэдээлэл хүргэхээр бэлдлээ.










Энэхүү мэдээлэл нь та бүхэнд нийгмийн ажлын мэргэжлийн талаарх ойлголты бага ч болов нэмэгдүүлж чадсан байх.

Sunday, November 13, 2016

танд хэрэгтэй зурган мэдээлэл

Сайн уу блогийн найзуудаа? Найзуудтайгаа хамт тухлан үзэж, энэ талаар мэдээллээ хамтран хуваалцаарай. Мөн бусад найзууддаа дуулгаарай.
Өөртөө дүгнэлт хийгээд үзээрэй.







Охидуудаа хэрэв та бүхэнд /чамд, найз, нөхөд, дүү, эгч/ дээрх зүйл тохиолдож байсан, тохиолдож байгаа бол нийгмийн ажилтан болон дээрх утсаар мэдээлэл авч болно шүү. За амжилт хүсье

Tuesday, November 8, 2016

Энэ удаагийн сэдэв. Өсвөр насныхны хамгийн эрэлттэй гэгдэх сэдэв болох Хайр, дурлалын тухайд........
Хайр бол энэ дэлхийн хамгийн том бэлэг,  бие биенээ анагаагч,  хүн хоорондын гэгээлэг харилцаа, мэдрэмж гэж хэлж болох ч хэрэв түүнд сөргөөр нөлөөлвөл хүний сэтгэл зүрх болоод бусадад том ангал үүсгэх  тийм л хүчтэй зүйл гэдгээрээ бусад сэвдээс хамгийн хүнд асуудал юм болов уу? гэж би боддог.
Маш олон хайр байдгийг бид мэднэ. Гэхдээ энэ буландаа та бүхэнд хэрэгтэй байгаа хайр дурлал, үерхэл нөхөрлөлийг онцолж байна.
Хайр гэж хэн нэгэнд маш хүчтэй татагдаж буй мэдрэмж, үүнээс улбаалан гарч буй сэтгэл хөдлөлийг хэлнэ.
Энэ удаагийн мэдээлэл:
Goolingoo-s авсан доорх алдартнуудын хайрын тухай хэлсэн үгс хайрын мөн чанар хийгээд танд ухаарал хайрлана гэдэгт эргэлзэхгүй байна.
1. Бие биенээ үнэн сэтгэлээсээ хайрласан хоёууд хэзээ ч хөгширдөггүй. Тэд нас өндөр болоод үхэж болох ч, зүрх сэтгэл нь залуу хэвээрээ үхдэг. Артур Вин Пинеро
2. Энэ дэлхийд жаргалтай байхад хүнд 3 зүйл л хэрэгтэй: хайртай хүн, дуртай ажил, итгэл найдвар. Томас Эдвард Боде
3. Би чамд зүрх сэтгэлээ өгчихсөөн хонгор минь, чи ч бас надад зүрхээ өгөөч! Хоёулаа тэднийг хамтад нь түгжээд, түлхүүрийг нь холоос холд хаячихъя. Фредрик Сандерс
4. Ширүүн борооны дараах нарны туяа тэнгэрийг анагааж, бүхнийг тайтгаруулдаг. Хайр яг түүн шиг. Виллиам Шекспир
5. Чи миний цавуу, чамгүйгээр би юу ч биш, зүгээр л хагархай хэлтэрхийнүүд... Майли Сайрус
6. Хайр гэдэг яг л алдалж дэлгэсэн гартай адил. Хэрэв чи хайрын өмнө гараа хумхивал, эцэстээ өөрийгөө л тэвэрч хоцросноо мэдрэх болно. Лео Бускаглио
7. Хайр яг л цуу яриа шиг. Бүгд л түүний тухай ярьдаг ч, хэн нь ч юу нь үнэн, худал болохыг ухаардаггүй.
8. Бодит байдал зүүднээс ч илүү гайхамшигтай, сайхан санагдах үед дуг хийхийг ч хүсдэггүй. Энэ үед л чи өөрийгөө хайртай болсон гэдгээ мэднэ. Dr. Seuss
9. Жинхэнэ хайр “бид” гэдэг үгийг, “би”-г үгүйсгэлгүйгээр бүтээдэг.
10. Хүн зүрхнийхээ нүдээр л юу зөв болохыг, олж харж чадна. Хамгийн чухал юмс жинхэнэ нүдэнд үзэгддэггүй. Антойн де Сэйнт-Экзюпери
11. Романтик хайртай учирсан хүн нөгөө хүнээ өөрийн болгохыг хүсдэг. Жинхэнэ хайртай учирсан хүн нөгөө хүнээ жаргалтай байлгах сонголтыг л хийдэг. Маргарет Андерсон
12. Чи минь над дээр яг улаан дарс, зөгийн бал шиг ирсэн. Чиний бурам миний уруулыг чихэрлэг амтаараа шатаасан. Эйми Ловелл
13. Дурлалд нэрвэгдсэн хүн бүхэн яруу найрагч болдог. Платон
14. Чамайг надад инээмсэглэл бэлэглэх тоолонд би од шүүрдэг байсан бол, одоо миний алганд шөнийн тэнгэр тэр чигтээ атгаастай байгаа.
15. Мөрөөдөл, хайр хоёрт боломжгүй зүйл, хязгаар гэж байдаггүй. Жэйнос Арнэй
16. Чиний хоолой надад урсгал усан дээр хөврөх хөгжим шиг сонсогддог. Лорд Байрон
17. Хэн нэгнийг гүн гүнзгийгээр хайрлахад хүн хүчтэй болдог. Хэн нэгнээр гүн гүнзгий хайрлуулахад хүн зоригтой болдог. Лао Цзы
18. Чиний хурууны хээ одоо ч тодорч, чиний үнсэлт одоо ч амтагдаж, чиний дуу хоолой одоо ч зөөлнөөр цуурайтдаг тийм нэг газар миний хаа нэгтээ бий. Тэр газарт чи бид хоёр үүрд хамт байх болно. Гречен Кэмп
19. Гоо сайхан бүрийг олж харах нүд хаа нэгтээ бий. Үнэн бүрийг сонсох чих хаа нэгтээ бий. Хайр бүрийг хүлээж авах зүрх хаа нэгтээ бий. Иван Пэнин
20. Хайрын арифметик, 1+1= бүх зүйл, байдаг бол 2-1=юу ч биш болдог. Мигнон МкЛафлин
 Дараагийн мэдээллийн хуудсанаас хайрын тухай илүү ихийг мэдэж авах болно. Харин та сэтгэл, мэдрэмжээ бидэнтэй хуваалцаарай.