Мэдээлэл 8
Боловсролын нийгмийн ажилтан гэж хэн бэ?
Боловсролын нийгмийн ажилтан буюу сургуулийн нийгмийн ажилтан нь хүүхэд та бүхний сурах, хөгжих тэгш боломжийг хангах, оролцоог дэмжих, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр багш, сурагчид, анги хамт олон, гэр бүл, олон нийт, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилладаг мэргэжилтэнг хэлдэг.
Боловсролын нийгмийн ажил нь анх Америкт 1906-1907 оны хичээлийн жилээс гэрээр үйлчлэх багш нэртэйгээр эхэлсэн бөгөөд одоо дэлхийн олон оронд хүүхэд-сургууль-гэр бүлийг холбох гүүр болдог, хүүхдийн эрх ашгийг хамгаалдаг, хамгийн чухал мэргэжилтэнд тооцогдох болсон. Харин манай улсад 2000-2001 оны хичээлийн жилээс ЕБС-иудад ажиллаж эхлэсэн.
Боловсролын нийгмийн ажилтны үндсэн зорилго нь:
Хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж сурах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг нь баталгаажуулахад чиглэсэн нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх .
Тиймээс та бүхэн өөрт болон найздаа тулгамдсан асуудалдаа зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл бидэнд хандаарай. Бид чин сэтгэлээсээ зөвлөгөө, мэдээлэл өгөхөд бэлэн байна.
No comments:
Post a Comment